Dark Light
Нийгэм | 2025-11-25

ДАРААГИЙН ШАТНЫ САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОХООР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.11.25) “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн багийнхан, инженер техникийн ажилчдын хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн барилгын ажлыг гүйцэтгэж буй ААН, компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
”Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур, мөн ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц одоогоор 96 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд төмөр замын барилгын ажлыг дотоодын 70 орчим ААН, компаниуд хийж гүйцэтгэж байгаа билээ.
Тиймээс уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, хичээл зүтгэлтэй ажиллаж буй ААН, компаниудын төлөөлөл, инженер техникийн ажилчдад баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Мөн төслийн санхүүжилтийг хэсэг хугацаанд гацааж, хүндрэл учруулсандаа албан ёсоор хүлцэл өчиж, төслийн санхүүжилтийг энэ удаа хүндрэл чирэгдэлгүй олгохоор болсныг дуулгалаа.
Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир, тус компанийн Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Даваажаргал нар товч мэдээлэл хийж, дотоодын ААН, компаниудын санхүүжилтийн тооцооллыг танилцууллаа.

Эх сурвалж | Зам, Тээврийн Яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29