Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 101 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, төрийн захиргааны албан тушаалд жинхлэн томилогдсон Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Аймгийн боловсролын газрын удирдах, гүйцэтгэх нийт 37 албан хаагч өнөөдөр төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөн, баталгаажуулах арга хэмжээ боллоо.
Тангараг өргөх үйл ажиллагаанд Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл, Боловсролын ерөнхий газар, Нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтсийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцов.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн нийт албан хаагчдад төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал баталгаажиж буйг дурдан чин сэтгэлийн халуун баяр хүрлээ. Мөн байнга сурч хөгжиж, богино хугацаанд мэргэжил ур чадвараа дээшлүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албаны чиг үүргээ хуулийн хүрээнд, хариуцлагатай, ёс зүйтэй, нэр төртэйгөөр гүйцэтгэж, Төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллахыг захилаа.
АДМИН








Нийгэм









