Dark Light
Нийгэм | 2025-11-25

ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.25/ Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд нэг тэрбум төгрөг, урвалж оношлуур худалдан авахад зориулж 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг дуулгалаа.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 80-140 хүүхэд үйлчлүүлж байна. Өөрөөр хэлбэл ачаалал гурав дахин нэмэгджээ. Нөхцөл байдалтай уялдуулан нэмэлтээр 20 ор дэлгэж, орны тоог 100-д хүргэсэн талаар эмнэлгийн удирдлагууд мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 7 хоногт 839 хүнд үзлэг хийснээс 60 хувь нь 5-14 насныхан байжээ. Харин хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өндөр халуурах, цээж шуугих, хоолой сөөж бачуурсан зэрэг шинж тэмдгээр илэрч буй томуу, томуу төст өвчлөлд бага насны хүүхдүүд илүү өртөж, хүндэрч байгааг эмч нар онцоллоо. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд гэрээр хийх үзлэгийг тогтмолжуулах шаардлагатай гэв.
Бүх шатны эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг 17:00-20:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж эхэлснээр 2-3 цагийн хүлээгдэл нэг цаг болж буурсан тухай эмнэлгийн удирдлагууд танилцууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29