Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.11.25/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 5.7- д энэ хуулийн 5.1-д жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ гэж заасны дагуу хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, хуулийн төсөл тус бүрээр санал хураав.
Байнгын хорооны гишүүдийн олонх Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнгүй.
АДМИН








Нийгэм









