2025 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зарим хүмүүс өнөөдөр бусадтай нэг л эвээ олохгүй байж мэднэ. Эргэн тойрныхоо хүмүүсээс ихийг шаарддаг шигээ өөртөө байгаа бүхнийг бусадтай хуваалц. Аливаа шүүмжлэл, бодол санааг тэвчээртэй сонсоод үз. Ямар ч ажилд өсөлт, уналт байдаг тул бүү санаа зов. Эдгээр өсөлт, уналтыг өөртөө болон ажил хэрэгтээ хамгийн ашигтайгаар даван туул.
Үхэр: Мэдлэгээ дээшлүүлэх оролдлого амжилттай болох байх. Олны хөл хөдөлгөөнөөс төвлөрч суухад хамгийн тохиромжтой үе. Өөрийн хариуцлагаа сайн ухамсарлах үе. Үр хүүхэдтэйгээ ойр бай. Оройг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүл.
Ихэр: Илүү нээлттэй байх нь сэтгэл ханамжтай нөхцөл байдлыг авч ирнэ. Таны оюун ухаан, бие махбод шинэ эрч хүч аван ямар ч асуудалтай нүүр тулахад бэлэн болно. Ойр дотнынхонтойгоо үнэнч байж, илэн далангүй ярилц. Мөн хамтын зорилго, хүрээлэн буй орчны тухай ярилцахыг хичээ. Өөрийнхөө зорилгодоо тууштай бай.
Мэлхий: Энэ өдөр ямар ч нөхцөлд сэтгэл зүйн хувьд дасан зохицох чадвар хангалттай байна. Дарга удирдлагууд тань энэ үед дуртайяа ивээл дэмжлэг үзүүлнэ. Эсрэг хүйсийн хүний эсвэл найз нөхдийнхөө тусламжид найдаж болно. Янз бүрийн аялал төлөвлөх, эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэхэд сайн.
Арслан: Сайн танихгүй хүмүүстэй харьцахаас болгоомжил. Мөн эсрэг хүйсийн хүмүүстэй харьцахдаа зөв арга барилтай бай. Хуучин харилцаа хувь заяанд гэнэтийн эргэлт авчирч магадгүй. Зарим тохиолдол өмнөх төлөвлөгөө тань өөрчлөгдөх бололтой.
Охин: Хамтрагчтайгаа ойлголцоход төвөгтэй өдөр. Буруу ойлголцохоос болгоомжилж байгаа бол хэлэх үгээ цэгнэ. Тайван эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бүрдүүл. Аль болох ганцаар байж өөрийгөө сонс. Хуйвалдаан, луйвраас болгоомжил. Энэ нь санхүүгийн алдагдалд оруулж болзошгүй.
Жинлүүр: Таны эрч хүч, хүсэл тэмүүлэл өндөр байна. Харин хэт их хичээснээсээ болж хувийн амьдралдаа хүндрэл үүсгэнэ. Өнөөдөр танд ажил мэргэжлийн ур чадвараа бүрэн гаргах бололцоо олдохгүй байж болзошгүй. Эргэн тойрондоо эерэг уур амьсгалтай орчин бүрдүүлэх тал дээр сайн анхаар.
Хилэнц: Ерөнхий төлөвлөгөө сайн хэрэгжих боловч жижиг сажиг алдаа гаргаж магадгүй. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих аливаа боломжийг бүү алд. Чамин хээнцэр эд хэрэгсэл, содон үйл хөдлөлөөрөө бусдыг гайхуулах гэж бүү оролд. Олон нийттэй харьцах, уран бүтээл туурвихад таатай цаг үе.
Нум: Эрч хүч ихсэх өдөр. Өнөөдөр сэтгэл хөөрөл өндөртэй байна. Хуучны танил хувийн амьдралд орж ирнэ. Таны амьдрал хуучинсаг байр суурьтай, нэгэн хэвийн бол энэ хэв маягийг эрс өөрчилнө. Энэ бүхэнд эргэлзээд хэрэггүй. Харин ч танд амьдралын тогтсон хэв маяг, буруу зуршлуудаас салах түлхэц болно.
Матар: Хайр дурлалын харилцаанд ээдрээтэй нөхцөл үүсвэл байдлыг хурцатгаж болохгүй. Аз туршсан алхам хэрэггүй. Гэнэтийн саад, хүнд сорилтууд таны амьдралыг хэвийн гольдролоос гаргах бололтой. Ийм үед найз нөхдийн тусламжаас бүү татгалз. Ойр дотнын хүмүүстээ анхаарал хандуул.
Хумх: Энэ үед хамгийн гол асуудал мэдлэг боловсрол байна. Ажил хэрэгч хүмүүс дарга удирдлагуудтайгаа хэвийн харилцах хэрэгтэй болно. Шинэ ажил эхлүүлэхэд хөрөнгө хэрэгтэй тул мөнгөө хуримтлуул. Олон асуудлыг ээлж дараатай шийдэх хэрэгтэй болно. Бусдын зөвлөгөөнд авах гээхийн ухаанаар ханд. Таны сонголт оновчтой байхын тулд илүү ухаалаг тайван байдал чухал.
Загас: Эхэлсэн ажил амжилттай болно. Өмнөх таагүй байдлууд хялбархан арилна. Өсөж хөгжихийн тулд шинэ мэдлэг нээлтээс тасралтгүй суралцах хэрэгтэй. Энэ бүхэн танд шинэ боломжуудыг нээж өгөхөд тусална. Одоогийн байгаадаа дасах юм бол амжилтад хүрч чадахгүй.
АДМИН








Нийгэм









