Dark Light
Нийгэм | 2025-11-25

ЧУУЛГАН: ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАРЫГ ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.11.25/-ийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх эсэхийг дэмжлээ. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулан шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд тангараг өргөлөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайдаар томилов. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томилж,  сайд нар тангараг өргөв.
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД ЖАДАМБЫН ЭНХБАЯРЫН НАМТАР
Ж.Энхбаяр нь 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль, 2005 онд Маастрихтын Их сургууль, Магистр хамгаалж төгссөн байна.
Ажилласан байдал:
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газарт хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга
  • 2021-2024 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар тус тус томилогдон ажилласан. 
Тэрээр иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа дараалан сонгогдсон туршлагатай парламентач юм.
 
УИХ-ЫН ГИШҮҮН, ХХААХҮ-ИЙН САЙД МЯГМАРСҮРЭНГИЙН БАДАМСҮРЭНГИЙН НАМТАР
М.Бадамсүрэн нь ШУТИС, Газрын тосны инженер, Удирдлагын академи, Төрийн захиргааны менежментийн ангийг тус тус төгсөж, Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Хүндэт профессор юм.
 
Ажилласан байдал:
  • 2001-2002 онд Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч
  • 2007-2009 онд “Магнай трейд” ХХК-ийн салбарын дарга
  • 2009-2012 онд Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
  • 2012 оноос Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
  • 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч
  • 2015-2024 онд Дорнод аймгийн Засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Тэрбээр Дорнод аймгийн Засаг даргаар 9 жилийн хугацаанд ажилласан бөгөөд төрийн албанд нийт 18 жил ажилласан туршлагатай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29