2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Парис хотноо хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс түүхэндээ анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдлоо.
Сонгууль хоёр үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд бүс нутгийн бүлэг тус бүр суудлын төлөө өрсөлдсөн байна. Нээлттэй 5 суудлын төлөөх хоёрдугаар шатанд Армени (105 санал), Монгол Улс (97 санал), Бангладеш (84), Чех (81), Польш (42) санал авч гишүүнээр сонгогдов. Монгол Улс нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь олон улсын нэр хүнд, нөлөөллийн ажлын амжилтыг илтгэсэн онцлох үйл явдал боллоо.
Дэлхийн өвийн хорооны үүрэг:
- Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, хасах
- Бүртгэлтэй өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар шийдвэр гаргах
- Санхүүжилт хуваарилах
- Конвенцын хэрэгжилтийг хангах
Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн өвүүд:
1. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004)
2. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011)
3. Увс нуурын ай сав – Хил дамнасан байгалийн өв (2003)
4. Дагуурын ландшафт – Хил дамнасан байгалийн өв (2017)
5. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015)
6. Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн дурсгалууд (2023)
Энэхүү түүхэн сонголт нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг шинэ түвшинд хүргэж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын ажиллагаанд манай улсын оролцоо, хувь нэмрийг улам бэхжүүлэв.
АДМИН








Нийгэм








