Dark Light
Нийгэм | 2025-11-26

НООРИО ТОМИОКАГ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон улсын Ёокохама хотноо 11 дүгээр сарын 25–27-ны өдрүүдэд "Азийн ухаалаг хотын хурал 2025" арга хэмжээ болж буй. Ёокохама хотын удирдлага Улаанбаатар хот болон Хүннү хоттой хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ албан ёсоор илэрхийлж, захидал хүргүүлсэн бөгөөд үүнийг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд гардуулан өглөө.
Цаашид Ёокохама хотын зүгээс хамтын ажиллагааг Азийн Хөгжлийн Банк (ADB)-ны дэмжлэгтэйгээр "Ази тив дэх дугуй эдийн засаг ба нүүрстөрөгчийн тэг ялгаруулалт" сэдвийн хүрээнд хөгжүүлж, Улаанбаатар болон Хүннү хотын дэд бүтэц, хот төлөвлөлт, ухаалаг хотын удирдлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Мөн хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор Ёокохама хотын Олон улсын хамтын ажиллагааны газрын Ноорио Томиокаг албан ёсны төлөөлөгчөөр томиллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29