БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2025.11.27 ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08:15-17:04
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 27, Бархасбадь гараг. Билгийн тооллын 7, Тооно одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 08:15 цагт мандан, 17:04 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм








