Dark Light
Нийгэм | 2025-11-26

ИХЭР: АЖИЛДАА ХАРИУЦЛАГАТАЙ ХАНД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Дээд тушаалтан эсвэл эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд зарим хүмүүст энэ нь байр сууриа өсгөх юм уу цалин нэмэгдэх боломж гэсэн үг. Таны урам зориг, идэвх санаачилга нэмэгдсэнээр ажил алба тань бүтэмжтэй байж удирдлагын зүгээс таныг үнэлж сайшаана. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол удахгүй сайн үр дүн гарах болно.
 
Үхэр: Аливаа ажил хэргийн түншлэлд азтай байна. Гаргасан сонголт, шийдвэртээ бүү эргэлз. Гэрээ хэлцэлд зоригтойгоор гарын үсэг зур. Үр хүүхдээ ашигтай дадал зуршилд сурга. Хүүхдийн тань хүмүүжилд таны идэвх оролцоо хамгийн чухал гэдгийг мартах хэрэггүй.
 
Ихэр: Та өөрийгөө азтай, амжилттай хүн гэдгээ батлан харуулах ёстой. Санхүү хөрөнгөтэй холбоотой асуудал үүсэж, алдагдал гарч болзошгүй. Зөв тооцоолсон ажил хэрэг аажимдаа ашигтай амжилттай байна. Харин сэтгэл хөдлөл ихтэй үедээ гаргасан шийдвэр заавал буруудах бололтой. Ажил хэргийн төлөө бүхнээ зориулах эсэх нь таны асуудал ч эргээд буух эрсдэлийг эртнээс тооц. Ажилдаа хариуцлагатай ханд.
 
Мэлхий: Энэ өдөр таагүй уур амьсгал зонхилохын дээр далд сэтгэл хөдлөлийн байдалд байна. Хүслээ дураар байлгах нь өөрийгөө алдахад хүргэнэ. Харилцаанд болгоомжтой хандаж төвийг баримтал. Та ажлын талбар дээр бууж өгөхийг хүсэхгүй ч хэт дураараа авирлах нь асуудал үүсгэнэ. Нээлттэй байж бодит байдлыг бүү орхи. Танд шийдэх олон асуудал байна.
 
Арслан: Энэ цаг үеийн хамгийн гол зорилгыг тодорхойл. Чухал гэрээ хэлэлцээрийг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Бүгдийг санаандаа нийцүүлэх гэж тэмүүлэх нь жижиг зүйл ч таныг сэтгэлээр унагахад хүргэнэ. Бусдын зөвлөгөөг сохроор дагах нь хор уршигтай байх болно.
 
Охин: Энэ өдөр та юмны голыг нь олж ярих хандлагатай. Та хэрэв өнгөрсөн алдаагаа ухамсарлаж чадвал түүний үр дагавраас үүрд ангижрах боломж олдоно. Ажлыг цагт нь гүйцэтгэхийн тулд ер бусын бөгөөд бүтээлч шийдвэр гаргах хэрэгтэй. Алмайрч залхууралгүй, тууштай зүтгэвэл албан тушаал ахих болно.
 
Жинлүүр: Өөрийгөө бусдад зөвлөх эрхтэй эсэх талаар бодож үз. Хэлэх үгээ дахин нягтлан шалгаж хэрэгтэй. Хэрэгтэй өөрчлөлт хийх боломж байна. Та аз сорьсон зүйл хүснэ. Гэхдээ та олох ёстой мөнгөө хэрхэх талаар эргэлзэнэ. Сэтгэл хөдлөл тийм ч сайн зүйл биш тул цаашид нөхцөл байдал бүр муудаж болох юм.
 
Хилэнц: Хангалтгүй эрч хүч нь таны анхаарлын илт сулруулах болно. Танд үнэнч хүний тань дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй. Хэрвээ та өнгөрсөн амьдралдаа юу ч хуримтлуулж чадаагүй бол энэ нь тун муу хэрэг. Гэвч нөхцөл байдлыг өөрчлөх цаг хугацаа танд байна. Яаралтай мөнгөө хадгаламжид хийж эхэл. Хожим юугаар яаж амьдрах тухайгаа тааварлаж суух шаардлагагүй болбол өөрөөрөө бахархах болно.
 
Нум: Техник, технологийн шийдэл судлах, эрдэм мэдлэгтэй хүнтэйгээ хамт байх нь сонирхолтой байх болно. Хэрэв танд сурахыг хүсэж байгаа шинэ сэдэв байгаа бол одоо л барьж авах цаг. Хамтрагч түнш, хамт ажиллагсдынхаа найдваргүй шийдэмгий бус байдлаас болж төлөвлөгөөгөө бүү нураа. Өөрийн замаар явахыг хичээ.
 
Матар: Гэрээ шинэчлэх, харилцан ойлголцох зэрэг ажил нь бусдад төвөг болж байгааг та сонсохыг хүсэхгүй байна. Төсвийн байгууллагад ажилладаг бол сэтгэл дундуур байж ажлын байраа солих талаар бодно. Ядуурлаас болгоомжлох хэрэггүй ч мөнгөний талаар сэтгэл зовох болно. Мөн улс төр нийгмийн байдал тогтворгүй болж ирнэ.
 
Хумх: Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Жижиг гэж бодохгүй бүгдийг дахин шалга. Гэр бүлд зарлага ихээхэн шаардагдана. Өнөөдөр та бусдын эрхшээлд орж магадгүй. Удахгүй үйл ажиллагааныхаа чиглэлийг эрс өөрчлөх хэрэг гарна.
 
Загас: Хөрөнгө мөнгөнд онцын санаа зовох хэрэггүй. Авьяас чадвараа бүрэн дүүрэн дайчлах юм бол ихээхэн мөнгө олж чадна.Хамгийн хүнд даалгавруудыг ч зоригтой барьж ав. Хөрөнгө мөнгөө өөрийн эрхээр зарцуул. Сэтгэл санаа тийм ч дэврүүн бус байна. Та хэчнээн завгүй байсан ч хайртай хүндээ халуун дулаан үг хэлэх цаг зав гарга.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29