Dark Light
Нийгэм | 2025-11-26

“АЗИЙН УХААЛАГ ХОТ 2025” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Япон улсын Ёокохама хотод болж буй “Азийн ухаалаг хот 2025 “ хуралд НИТХ-ын төлөөлөгч Т.Даваадалай, Д.Бадарсан, Б.Дөлгөөн, Б.Ану-Үжин болон Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар оролцож байна.
Ёокохама хотын захиргаа Улаанбаатар хот болон Хүннү хоттой хамтын ажиллагааг өргөжүүлэхээ албан ёсоор илэрхийлж захидал ирүүлсэн. ADB/ADBI-ийн "Circular Cities for a Sustainable Future" сэдэвт хуралдааны үеэр Монголын талд уг захиаг албан ёсоор гардуулж өглөө.
Уг санаачилга нь Монгол, Япон хоёр улсын хот байгуулалт, тогтвортой хөгжил, ухаалаг хотын бодлогын хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүн рүү хөтлөх чухал алхам хэмээн талууд онцолж байна.
Цаашид Ёокохама хотын зүгээс хамтын ажиллагааг Азийн Хөгжлийн Банк (ADB)-ны дэмжлэгтэйгээр "Ази тив дэх дугуй эдийн засаг ба нүүрстөрөгчийн тэг ялгаруулалт" сэдвийн хүрээнд хөгжүүлж Улаанбаатар болон Хүннү хотын дэд бүтэц, хот төлөвлөлт, ухаалаг хотын удирдлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29