Dark Light
Нийгэм | 2025-11-27

ЗАЛУУС ГЭРЛЭЛТЭД ХОЙРГО БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Хүн бүрийн амьдралын гол зорилго гэр бүл, үр хүүхэд байсан цаг ард хоцорчээ. Өнөөдөр Монголын нийт өрхийн 19 хувь нь ганц ам бүлтэй. Энэ нь бараг 200 мянган хүн ганцаараа амьдарч байгааг харуулна.
Залуус яагаад гэрлэлтэд яарахаа больсон бэ? Нийгэм, эдийн засаг, амьдрах орчин олон зүйл нөлөөлж байна. Дан ялангуяа дэлхий даяарх хандлагын өөрчлөлт. Бүсгүйчүүд нийгмийн байр сууриа зөвхөн ээж, эхнэр, бэр гэх хүрээнд хязгаарлуулах хүсэлгүй болсон. Нөгөө талаар эрчүүд ч өрх толгойлж, үр хүүхэдтэй болохыг урьтал болгохоо больсон.
 
Монгол Улсад нэг ам бүлтэй өрх хамгийн олон байгаагаас үүнийг харж болохоор байна. 
 
2024 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 19.2 хувь буюу 191 542 нь нэг ам бүлтэй байгаа бол 16.9 хувь (168 216) нь хоёр, 17.8 хувь (177 826) нь гурван ам бүлтэй байна. 
 
Дөрвөөс олон ам бүлтэй өрхийн тоо бүр ч цөөн байгаа юм. Энэ бол ганц бие амьдралд илүүтэй хүмүүс шунан дурлаж буйг харуулж байна. Ийн гэрлэлтийн байдал өөрчлөгдөж, гэр бүл дэх төрөлтийн хэмжээ буурч байгаа нь төрөлт багасахад нөлөөлж буй гол хүчин зүйл юм.
 
 
2023 онд Монголд 57 мянга гаруй эх амаржсан нь өмнөх оноос 6600-гаар бага байна. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор төрөлт 10 гаруй хувиар буурчээ.
1960–1970 онд эмэгтэйчүүдийн төрүүлэх дундаж тоо 7-8 байсан бол,
2005 онд 1.9 болж, хамгийн доод цэгтээ хүрсэн байна.
 
Монголд жилд төрж буй хүүхдийн тоо 10 жилийн өмнө 80 мянга байсан бол өнөөдөр 50 мянга орчим болж буурчээ.
Энэ талаарх иргэдийн байр суурийг сонслоо.
 
 
Залуучуудын гэрлэх, үр хүүхэдтэй болох нас улам хойшилсоор байна. Урьд цагт хүмүүс 18 хүрмэгцээ бэр буулгаж, өрх үүсгэдэг байсан бол одоо 30 гарсан хойноо ч ганц бие байдаг болжээ. Тоо сөхвөл, 1979 онд хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас 18.5 байсан бол 1989 онд 19.7, 2000 онд 23.7, 2020 онд 27.8 болж өөрчлөгдсөн байна.
 
Хүйсээр авч үзвэл, сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 5.3 насаар, эмэгтэйчүүдийнх 5.6 насаар нэмэгдсэн байна. Ийнхүү гэрлэх нас хойшилж байгаа нь төрөлтийн хэв маягт нөлөөлж байгааг “Монгол Улсын хүн амын төрөлтийн өөрчлөлт” сэдэвт судалгаанд өгүүлжээ.
 
 
Монголд зарим аймгууд, жишээ нь Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэгт уламжлал, гэр бүл, хүүхэдтэй болох соёл хэвээр байгаагаар төрөлт өндөр байна. Ирээдүйд эдгээр аймгууд хүн амын хувьд чухал байр суурь эзлэх төлөвтэй.
 
ГБХНХ-ЫН сайд Т.Аубакираас энэ талаар тодрууллаа.
 
 
ЯПОНД ЮУ БОЛЖ БАЙГАА ВЭ?
 
Орчин үеийн Япон эмэгтэйчүүд боловсролтой, карьер төвтэй болж, гэрийн ажлыг ч голлон хийх шаардлагатай болж байна. Үүний улмаас олон эмэгтэй ганц бие амьдрах, хожуу гэрлэх, цөөн хүүхэдтэй эсвэл хүүхэдгүй байх сонголт хийж байна.
2050 он гэхэд 200 гаруй улс орны хүн амын 2/3 нь төрөлт 2,1-ээс доош болно.
 
 
Дэлхийн хамгийн их хүн амтай орнуудад ч төрөлт багасч, хүн амын өсөлт удааширч байна.
 
Зүүн Азийн жишээ
 
Япон: төрөлт хамгийн бага, хүн ам бууралт нь хамгийн тод илэрч байна.
БНСУ: төрөлт 0,7, хүн ам Японоос ч хурдан буурч байна.
БНХАУ: нэг хүүхдийн бодлогыг халсан ч төрөлт 1–1,2-ийн хооронд хэлбэлзэж, хүн ам багассаар байна.
 
Европын жишээ
 
Итали, Испани, Герман, Франц: дундаж төрөлт 1,1–1,6, 2,1-ээс доош, хүн ам буурах эрсдэлтэй.
Орос, Дорнод Европ: төрөлт бага, цагаачлал их, хүн ам бууралт улам хурдтай.
Тосгонууд хоосорч, зарим орон хөгшрөлт, хүн амын цөөрөлтөд тулгарч байна.
 
Цагаачлалын нөлөө
 
Зарим баруун Европын орнуудад цагаачид төрөлтийг нөхөж, хүн амын тоог тогтвортой харагдуулж байна.
Жишээ: Их Британи, Франц, Герман – дундаж төрөлт багассан ч цагаачдын үр хүүхэд нөхөж, үзүүлэлт тодорхой хэмжээгээр хадгалагдаж байна.
 
Япон, Өмнөд Солонгос гэх мэт улс орнуудын хүн амын бууралт бол дэлхийн нийт үзэгдлийн хамгийн тод жишээ.
Дэлхийн хүн амын бууралт, хөгшрөлт, төрөлт багасалт нь соёл, уламжлал, эдийн засаг, ажиллах хүчний дутагдал, цагаачлал зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой.
“Дэлхий даяар хүн ам багасаж, төрөлт буурч байна. Европын орнуудад үндсэн иргэдийн төрөлт хамгийн бага бөгөөд цагаачдын хүүхдүүд л хүн амыг нөхөж байна. Зүүн Азийн Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудад ч хүн ам бууралт хурдтай явагдаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21