Dark Light
Нийгэм | 2025-11-28

ЭНЭ САРЫН 30-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн хоногт буюу 2025.11.27-ны 08 цагаас 11.28-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна. 
 
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 26.0 см, Булганы Гурванбулаг, Рашаантад 22 см, Булганы Хангал, Сэлэнгийн Орхонд 21 см, Увсын Хяргас, Сэлэнгийн Бугант, Төв аймгийн Цээлд 20 см, Увсын Малчин, Завханы Цагаанхайрхан, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгийн Орхонтуул, Баянгол, Хушаат, Төв аймгийн Жаргалант, Баянчандмань, Өндөрширээт, Заамард 16.0-19.0 см, бусад хэсгээр 1.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.
 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 0.1-0.6 мм бага зэргийн цас орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -8…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+9 градус дулаан, бусад нутгаар 0…-8 градус хүйтэн байв.
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18…-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-8 градус, бусад нутгаар -9...-17 градус хүйтэн хоносон байна.
 
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өнгөрсөн шөнө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр зарим үед секундэд секундэд 16-18 метр түр зуур секундэд 20-24 метр, Говь-Алтайн Бугатад секундэд 31 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдөр өдөр -9...-11 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -25 градус, бусад хэсгээр -16...-18 градус хүйтэн хоносон байна.
 
Харин 11 дүгээр сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21