Dark Light
Нийгэм | 2025-11-28

Л.ӨЛЗИЙСАЙХАНЫГ ҮХЦ-ИЙН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.11.28/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн  85.7 хувь нь дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. 
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байна. Лувсандоржийн Өлзийсайхан нь хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага  УИХ-д дэгийн асуудлаар зөвлөх, УИХ-ын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг бүхий УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  албан тушаалд томилох саналыг хүлээн авсны үндсэн дээр 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн. Хууль зүйн өндөр мэргэшил төрийн албаны удирдах ажлын туршлагатай Лувсандоржийн Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн болно” гэв. 
Лувсандоржийн Өлзийсайхан нь 2019-2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад УИХ-ын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан оролцож, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулж, парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21