"Гурван хангайн уянга" хангайн бүсийн зохиолч, яруу найрагчдын чуулган өнөөдөр /2025.11.28/ Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ.
Чуулганы үйл ажиллагааг нээж Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж үг хэлэн, яруу найрагчдын чуулганд амжилт хүсэв.
Монгол Улсын их хурлын гишүүн О.Алтангэрэлийн санаачилга, дэмжлэгтэйгээр болж буй энэ удаагийн чуулганд Монголын утга зохиол, яруу найргийн ноён оргил болсон хүндэт зочид төлөөлөгчид, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн яруу найрагч 140 гаруй уран бүтээлчид оролцож байна.
Чуулганы хүрээнд Хүүхдийн номын санд Уншигч–Зохиолчдын уулзалт, ярилцлага болох бөгөөд хүүхэд багачуудад уран зохиолын гоо сайхныг таниулах агуулгатай үйл ажиллагаа өрнөх юм.
Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт бүтэн нэг өдөр болох найргийн хур асгарсан энэхүү чуулганыг сонирхсон хүн бүрд нээлттэй ажээ.
|
Эх сурвалж
| Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар
|
АДМИН








Нийгэм









