Dark Light
Нийгэм | 2025-11-28

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчилд холбогдуулан албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн Б.О-д холбогдох зөрчлийн хэргийг тус шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэв.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон” үйлдэл байхаар хуульчилсан.

Шүүхээс зөрчилд холбогдогч Б.О-г Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХИД-1 дотор үйл ажиллагаа явуулах В нэртэй дэлгүүрт 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Ц-н шилбэ хэсэгт хоёр удаа өшиглөж, баруун гарын булчин хэсэгт 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, улмаар Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Б.О-г 40 цагийн албадан сургалтад хамруулж, 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно. ​

Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22