Dark Light
Нийгэм | 2025-11-28

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 3-5 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Т.Зангар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын газрын даамлаар ажиллаж байхдаа тус аймгийн Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байсан Х. Бахытхумартай бүлэглэн, хамтран оролцож, тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан 2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг зөрчиж, тус сумын 5-р багын иргэн З.С-д 428 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж, хийх ёсгүй үйлдлийг хийж иргэн З.С-д давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэм хэрэгт хамтран оролцсон.  Мөн Х.Бахытхумар нь Өлгий сумын Засаг даргаар ажиллаж байхдаа “Сум хөгжүүлэх сангийн зээл” төлөх хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт шүүхийн шийдвэрийн дагуу тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад нь нэр бүхий 19 иргэний 43,2 сая төгрөгийн зээлийг төлөхгүй байх боломжийг бүрдүүлж, улмаар тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэний сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрийг харилцан тохиролцсон тул гүйцэтгэх хуудсыг хааж өгөхийг хүссэн агуулга бүхий 19 албан бичгийг хүргүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус төлбөр төлөгчдийн гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгон хааж, тэднийг төлбөр төлөхгүй байх боломжийг бүрдүүлж бусдад буюу нэр бүхий 19 иргэнд давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 
Анхан шатны шүүх: шүүгдэгч Т.Зангар, Х.Бахытхумар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Т.Зангарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 8 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Бахытхумарт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 17 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ. 

Эх сурвалж | БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21