Dark Light
Нийгэм | 2025-11-28

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 
 
Хур тунадас: 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон говийн аймгуудын нутгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12 дугаар сарын 01-нд Алтайн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30, 12 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01, 02-нд хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 03-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 29-30-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.   
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 30, 12 дугаар сарын 01, 02-нд хүйтний эрч эрс чангарч Яармаг-Сонгины орчмоор -29..-34 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 03-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22