2025 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бусадтай эв нартай байхыг хичээ. Таны түрэмгий зан байдал эргэн тойрныхондоо таагүй зүйлс авч ирж болзошгүй. Иймээс даруу, ухаалаг бай. Түр зуурын ялалтдаа хэт хөөрцөглөх хэрэггүй. Өөрийгөө шүүмжлүүлэх алдаа бүү гарга. Ажил ба гэртээ сэтгэл санаа тавгүй байвал түр зуурын аяллаар явах нь сайхан амралт сэргэлт болно.
Үхэр: Сүм хийдэд очин мөргөл үйлдэх, найз нөхөд ойр дотнынхонтойгоо ярилцахад сайн өдөр. Бясалгал хий. Таны бие махбод болон сэтгэл санааг тайвшруулж, сайхан амралт өгөх зүйлийг оролдох хэрэгтэй болно. Ихэнх хүмүүс мэдрэмжтэй байх болно. Энэ өдөр хувийн арга хэмжээнд оролцоход таатай байна.
Ихэр: Таагүй байдлаас өөрийгөө эвтэйхэн аргалж гарна. Өөртөө байгаа бүх боломжийг дайчил. Таны зөв үйлдлийг үнэлэхгүй байгаад сэтгэлээр бүү унаарай. Өнөөдөр сэтгэл санаа зовуурилж, муу бодолд автана. Танд гэнэтийн үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт эргэлзээгүй тохиолдолд л шийдвэр гарга. Бие сэтгэлийн амар тайван байдал чухал.
Мэлхий: Таны байр сууринд нь муугаар нөлөөлдөг хүмүүсээс болж алдаа гаргах магадлалтай. Өдөр тутмын ажилдаа хайхрамжгүй хандах нь чухал үр дүнд муугаар нөлөөлнө. Энэ өдөр ихээхэн ачаалалтай байх бололтой. Хэдий ажил ихтэй ч гэр бүлийнхээ тав тухыг хангах нь таны үүрэг байх болно.
Арслан: Гаднын дайралт ирэх тул өөрийгөө бэлтгэ. Энэ өдөр шинэ ажил бүү эхэл. Дотнын найз нөхөдтэйгөө уулзах болон биеийн тамираар хичээллэх нь сайн нөлөөтэй. Биеийн эрүүл мэнд, дархлаагаа дэмж. Хоолныхоо чанарт анхаар. Гарал үүсэл тодорхойгүй хоол хүнснээс хордлого авч болзошгүй тул сайн шалга.
Охин: Харилцаа холбоо тогтоох, уулзалт хийх, шинэ танилуудтай болоход таатай өдөр. Хувийн байдал, гадаад үзэмжээ сайжруулах өөрчлөлтүүд хийх нь сайхан санаа байна. Биеэ зөв авч яваа байдал олон нийтийн ямар ч үйл ажиллагаанд амжилт олоход чинь тусална. Өнөөдөр бүх хүнд нөхөрсөг энэрэнгүй хандана. Таны амьдралд хэн нэгэн чухал хүндтэй хүн орж ирнэ.
Жинлүүр: Санхүүгийн байдал төдий л өөрчлөгдөхгүй. Бодлогогүйгээр аз турших, эрсдэлтэй худалдаа наймаа хийх хэрэггүй. Сэтгэл санааны өөрчлөлт, хөнгөмсөг бодол тань асуудлыг шийдэхэд саад болно. Эрч хүч ихтэй байгаа нь таныг биеэ хэт үнэлэх, бусдын үгийг үл ойшоох байдалд хүргэж, улмаар та бодлогогүй алхам хийж мэдэх тул анхаарал болгоомжлол илүүдэхгүй.
Хилэнц: Санамсаргүй туршилт, санаа зовоосон асуудал зэргийг даван туулсны дараа ганцаар тайван амрахыг хүснэ. Ном, сэтгүүл уншиж дуртай киногоо үз. Өөрийн оюун санаагаа цэгцэлж, ажлын үр дүнгээ дүгнэ. Биеийн эрч хүч буурна. Иймээс архаг өвчин хөдөлгөх их ачаалалтай ажил хийхээс болгоомжил. Аман ярианаас сонссон эмчилгээнээс зайлсхий.
Нум: Биеийн дархлаа муудаж, амьсгалын систем өвдөж болзошгүй байна. Эрүүл агаарт гарахыг урьтал болго. Хайрлаж, хайрлуулна гэдэг ямар аз жаргал мөн ямар хариуцлага гэдгийг ухаарах болно. Залуу хосууд гэр бүл зохиох эсвэл бүл нэмж шинэ хүүхэдтэй болох шийдвэр гаргах магадлалтай. Бүтэлгүй хайртай учирсан хүмүүс бүгдийг мартах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Өнгөрсөн үеэ дурс. Илүү эрч хүчтэй бай.
Матар: Энэ цаг үед бизнесийн ашиг өсөх боломжтой санаа олно. Үүнд багагүй саад учрах ч шантралгүй зоригтой алхам хий. Гэхдээ сэтгэл зүйн хэт дэврүүн байдалд бүү авт. Халдварт өвчин тусч магадгүй тул сэрэмжтэй бай. Сайн анхаарч, чанартай эмнэлэгт бүрэн шинжилгээ хийлгэ.
Хумх: Та сониуч зангаасаа болж ойрын хүмүүсээ эвгүй байдалд оруулж мэднэ. Худалдан авсан эд зүйлс тань чанар муутай эсвэл гэр бүлийн хүмүүст таалагдахгүй байх бололтой. Худалдан авалтдаа сэтгэл хангалуун байхын тулд хаанаас, хэзээ, ямар үнээр худалдаж авахаа урьдчилан төлөвлө. Мөнгөө хуримтлуулах сонирхолтой санаа олох хэрэгтэй болно.
Загас: Хувийн жаргалаа золиосолж, буруу зуршилтайгаа тэмцэж чаддаг хүмүүст амжилт ойрхон байна. Шинэ бизнестэй холбоотой ажил хэрэгт сэтгэл ханамж өндөр байх нь том боломж авчрах болно. Шинэ хариуцлагатай албан тушаалд томилогдож магадгүй. Орлого олох боломж өснө.
АДМИН







Нийгэм








