Dark Light
Нийгэм | 2025-11-29

"ӨВЛИЙН ИДЭШ-2025" ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг өчигдрөөс эхлэн 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж буй өргөтгөсөн худалдаанаас Дархан-Уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймгийн малчин, хоршоологчдын бэлтгэсэн махыг дундын зуучлалгүй шууд худалдан авах боломжтой.

Энд үхрийн мах 14000, адууных 10500, хониных 12000 төгрөгийн үнэтэй байв. Өргөтгөсөн худалдаанд үйлдвэрийн аргаар мах бэлтгэдэг найман аж ахуйн нэгж болон 10 аймгийн дөчөөд малчин, хоршоологч оролцож байгаа ажээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21