Dark Light
Нийгэм | 2025-11-29

"МАНДИ БАШИ" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Санамж бичгийг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, "Манди баши" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нармандах нар байгууллаа. 
 
“Манди баши” ХХК нь Япон улсын ORIHIRO брэндийн өндөр чанарын аминдэм, витамин, эрдсийг албан ёсны онцгой эрхтэй оруулж ирдэг бөгөөд 10 гаруй нэр төрлийн, цайр, кальци Д, мультивитамин & эрдэс зэрэг бүх насныхны хэрэглээнд тохирсон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний Монгол дахь албан ёсны борлуулагч юм. 
 
Санамж бичгийн хүрээнд МҮБХ болон “Манди баши" ХХК-аас бөхчүүд, тамирчдын эрүүл  мэндийг хамгаалах,  эрүүл мэндийн   боловсролыг дээшлүүлэх, зөв эрүүл хэв маягт чиглүүлэх зэрэг зорилгоор хамтран ажиллана.  
 
Монгол улсын хүн амын өдөр тутмын шим тэжээлийн дутагдлаас сэргийлэх, дутагдлыг нөхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа тус  компанийг үүсгэн байгуулагч Н.Аюурзана нь Японы мэргэжлийн сүмогийн макүшита зиндаанд барилдаж байсан бөх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21