Dark Light
Нийгэм | 2025-11-30

БАГА, ДУНД АНГИ ЦАХИМ ХИЧЭЭЛД ШИЛЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн улмаас бага, дунд ангийн хичээл цахимд шилжинэ

Нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт эрчимжиж буйтай холбоотойгоор хамгийн их өвчлөл бүртгэгдэж байгаа бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг ирэх Даваа гаригаас цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарлаа.

Тодруулбал, 1-5 дугаар ангийн сурагчид ирэх долоо хоногоос цахимаар хичээллэж, арванхоёрдугаар сарын 15-наас албан ёсоор өвлийн амралтаа эхлүүлэх юм.

Мөн 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахим хичээлд шилжинэ. Харин ахлах ангийн сурагчдын дунд өвчлөл харьцангуй бага байгаа тул танхимын сургалтыг хэвийн үргэлжлүүлэх аж.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа тасалдахгүй бөгөөд хэвийн горимоор ажиллана. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаах нь эцэг, эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй гэж үзжээ.

Энэхүү зохицуулалт нь Монгол Улс даяар бус, зөвхөн томуугийн тархалт хамгийн өндөр байгаа нийслэлийн төвийн зургаан дүүргийн хүрээнд болон алаг цоог дэгдэлттэй бүсүүдэд хэрэгжихийг холбогдох байгууллагууд мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31