Dark Light
Нийгэм | 2025-11-30

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах томоохон бүтээн байгуулалт болох Туулын хурдны замын барилгын ажил эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн байдлаар хурдны зам болон үерийн байгууламжийн нөлөөнд 132 нэгж талбар өртөхөөс 26 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрхийн товчооноос баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нь нийт 32 км, зургаан эгнээ, долоон орц гарцтай. Энэ бүтээн байгуулалт Монгол Улсад анх удаа хийгдэх томоохон төсөл бөгөөд ирэх оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ” гэж мэдэгдэв.

Эхний ээлжид гүүр, хоолой, далангийн ажилд төвлөрөх бөгөөд бэлтгэл ажил нь 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Карьер, хайрга, дайрга бэлэн, кемпүүд байгуулсан ба техникүүдийг оруулж ирж байна. Цаашид ажиллах хүч орж ирнэ гэж Хотын захиргаа мэдээллээ.

Инженерүүдийн тооцоогоор Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15 хувиар буурна гэж үзэж байна. Мөн замын тодорхой хэсэгт иргэн, ААН-ийн эзэмшиж ашиглаж буй газрууд үнэ цэнэтэй болно.

Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31