Багануур дүүрэгт энэ сарын 27-ны өдрийн 14:00 цагийн орчимд хоёр иргэн биедээ зүсэгдсэн шархтай нас барсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу газар дээр нь ажилласан бөгөөд нас баралт ямар нөхцөлд, ямар шалтгаанаар гарсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Одоогоор тухайн хоёр иргэний нас барсны шалтгаан, бусад холбогдох нөхцөл байдал тодорхойлохоор шалгалт үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллага мэдээллээ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм









