Dark Light
Нийгэм | 2025-11-30

МЯГМАР ГАРАГААС БАРУУН АЙМГААС ЭХЛЭН ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 30-ны 20:00 цагаас 12-р сарын 01-ний 20:00 цаг хүртэл
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд шөнөдөө баруун аймгуудын өмнөд болон зүүн аймгуудын зүүн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын өмнөд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5–10 м/с, говь, талын нутгаар 13–15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө –37…–42 градус, өдөртөө –29…–34 градус хүйтэн байна. Уулархаг нутгаар шөнөдөө –31…–36 градус, өдөртөө –22…–27 градус хүйтэн байх бол говийн бүсийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө –16…–21, өдөртөө –8…–13 градус хүйтэн байх төлөвтэй.

Улаанбаатар хот орчимд:
Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5–10 м/с. Шөнөдөө Яармаг–Сонгины хэсгээр –32…–34 градус, бусад хэсгээр –27…–29 градус, өдөртөө –22…–24 градус хүйтэн байна.

Багануурт:
Багавтар үүлтэй. Салхи 6–11 м/с. Шөнөдөө –32…–34, өдөртөө –24…–26 градус хүйтэн.

Тэрэлжид:
Багавтар үүлтэй. Салхи 4–9 м/с. Шөнөдөө –32…–34, өдөртөө –24…–26 градус хүйтэн.

2025 оны 12-р сарын 02–06-ны урьдчилсан төлөв:
03-нд төвийн аймгуудын зүүн хойд болон зүүн аймгуудын зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
03, 04-нд тал, хээрийн нутгаар, 05-нд зарим газраар салхи 13–15 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

2-ноос баруун аймгуудаас эхлэн хүйтний эрч суларна. Дархадын хотгор болон уулархаг нутгаар шөнөдөө –30…–35, өдөртөө –19…–24 градус, бусад нутгаар шөнөдөө –17…–22, өдөртөө –6…–11 градус хүйтэн байна.

Цаг уурын байгууллагаас замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, малчид бэлчээрийн хүйтрэл, шуурганы эрсдэлийг тооцож ажиллахыг анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31