2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрийн эерэг зан чанаруудаа тодруулах хэрэгтэй. Ажлын шаардлагаас болж хэт ёс зүйгүй, өршөөл энэрэлгүй байдал руу халтиран орохоос болгоомжил. Мөргөл үйлдэх, үйлдсэн буруу зүйлдээ гэмшиж ухаарахад таатай. Гэр оронд бүх зүйлс тааламжтай байлгахын хичээ.
Үхэр: Өмнөх алдаандаа дүгнэлт хийгээрэй. Бусдаас өө хайх хэрэггүй. Хийж байгаа ажилд тань сэтгэл татах зүйл байгаа эсэхийг өөрөөсөө асуу. Санхүүгийн тооцоонд жижиг зүйлийг ч орхилгүй бүгдийг дахин шалга. Энэ нь санхүүгийн хэцүү байдлаас гарах боломж олгоно.
Ихэр: Аливааг үйл хэргийг санасандаа хүртэл хийхийн тулд зориг эрмэлзэлтэй байгаарай. Алсын хараагаа зөв харж байвал бүү бууж өг. Гол зорилго тань оюун ухаан болон зөн билгээ хөгжүүлэхтэй холбоотой байх ёстой. Та жинхэнэ мөн чанараа нээхийн тулд ойр дотнынхоо хүмүүсийн эрх ашгийн төлөө өөрийгөө золиослох чадвартай бай.
Мэлхий: Өнөөдөр сонирхолтой үйл явдал болох магадлалтай байна. Хов жив, элдэв цуурхалд автан яаруу дүгнэлт бүү хий. Өөрийн дотоод мөн чанарыг таньсан бол хийсэн сонголтдоо итгэлтэй бай. Гол зорилгодоо төвлөрсөн байгаа бол ойр зуурын асуудлын талаар санаа зовох хэрэггүй.
Арслан: Өөрийн нөхцөл байдлаа бусдад бүү дэлгэ. Төлөв даруу байж чадвал олон таагүй зүйлээс зайлсхийнэ. Энэ өдөр янз бүрийн уулзалт, үдэшлэгээс хол бай. Шинэ танилууд танд таатай сэтгэгдэл үлдээхгүй бололтой. Та хуучны дурсамжуудаа илүү үнэл. Энэ үед шинэ үйл явдалд хэт бүү авт
Охин: Бусдыг шүүмжлэх байдал ихэснэ. Зан харьцаа ширүүсэж, хувиа бодсон хүсэл таныг эзэмдэх болно. Энэ бүхэн өөрийнхөөрөө амьдрах хүсэл их байгаатай холбоотой бололтой. Харин хайр сэтгэлийн харилцаан дээр үнэнч байх хандлагатай байна. Хосууд хамт байвал харьцангуй хөгжилтэй сэргэлэн байна.
Жинлүүр: Сэтгэл зүйгээ удирдаж сурвал бие махбодын хүнд ачааллаас хол байх болно. Материаллаг байдал тийм ч тогтвортой бус цаг үе. Гэхдээ ухаалаг шийдвэрүүд ажил хэрэгт туслан, гарсан хүндрэл саадуудыг даван туулах боломж олгоно. Бусдын хэрэгт хошуу дүрэхээ багасгах үе. Од эрхсийн тохиол таны хийх үйлдлийг ойлгомжгүй болгоно.
Хилэнц: Энэ өдрийн үйл явдлууд таагүй хандлагыг авчирна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болж сэтгэлээр унах бололтой. Өөртөө итгэлгүй байдлаасаа болж үймээн бужигнаан үүсгэх хэрэггүй. Бодит бэрхшээлийг сөрөн зогсоход хэцүү байх болно. Өөрийгөө зугаацуулахаас татгалзаж чадахгүй бол санхүүгийн байдал тань хүндрэлтэй болно
Нум: Материаллаг байдал өөрчлөгдөж мэднэ. Санаандгүй бэлэг авах магадлалтай. Сурч боловсрох болон аялах талаар судал. Энэ нь зөвхөн мөнгөтэй хүмүүст хамаатай бус байна. Санхүүгийн боломжтой болоод эхлүүлнэ гэдэг үлгэрээ зогсоох цаг болжээ.
Матар: Ажлын харилцаагаа сайжруулах, үр дүнтэй гэрээ хэлэлцээр байгуулах таатай цаг үе ирж байна. Урьдын алдаагаа ухамсарлаж, ирээдүйгээ бод. Ажил хэрэгт санасан бодсон бараг биелнэ. Од эрхсийн байрлал таны үнэнч шударга, өөрийн байр сууриа хамгаалахыг тэмүүлдэг төрөлхийн зан чанарыг сэргээж өгнө. Гэхдээ ашиггүй зүйлст мөнгөө бүү үр.
Хумх: Олон үзэл санаанаас оновчтой сонголт хийх нь ихээхэн цаг авах бололтой. Ажил хэрэгч хүмүүст амжилттай үйл ажиллагаа явуулах, сайн түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэх, санхүүгийн зөв зохицуулалт хийх зэрэг боломжууд олдоно. Харин үл ойлголцол, хууль зүйн алдаанууд нь ээдрээтэй санхүүгийн асуудалд оруулах магадлалтайг анхаар.
Загас: Ойлгомжгүй нөхцөл байдал үүснэ. Асуудлыг улам төвөгтэй болгохгүйн тулд таны гаргах шийдвэр оновчтой байх ёстой. Таны амьдралд найз нөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ хүн бүрийн гуйлтыг биелүүлээд байж чадахгүй бололтой. Зарим үед зоригтой үгүй гэж хэлж сур.
АДМИН








Нийгэм









