УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар огт аймаг, сумын цолтонгүй, худлаа өндөр шилэн байшингууд, цэцэрлэгт хүрээлэн, толигор замтай ч босоо цагаан заяагүй Калифорни, Сөүл, Берлин, Токио зэрэг хотуудыг монгол бөхийн vertical white gas horse-оор ивээх хууль санаачилсан байна.
Ази, Европ, Америкийн муж хот, дүүргүүдийг монгол бөхийн босоо цагаан хийморь буюу англиар бол vertical white gas horse өнөд ивээж, хоёр хөлтэй, монголжуу хүн төрхтэй lion of Chigago, elephant de Paris зэрэг цолтнуудаа өлгийдөн авна. Улсын цолтой бөхчүүд аймаг, сумын арслан, заан, харцага, начин төрүүлж бизнесээ экспортод гаргаж, улсын валютын нөөцөд нэмэр болно. Гадаадад ажиллаж амьдардаг монголчууд зөвхөн боловсрол, байр сууц, хадгаламж гэх мэтэд мөнгөө хураахгүй аймаг сумын цол авч, үндэсний малгай тэмдэг, бүчтэй болж Монголоороо гоёно.
Жишээ нь Пусаны арслан болоход 50 сая, Чоллабүгдү аймгийн Чонжү хотын начин 10 сая вон, Нью-Йоркийн заан цол авахад 30 мянган доллароос багагүй ханштай байхаар байна.
Баяр наадмын тухай Монголын улсын хуулийг хилийн чанадад хэрэгжүүлэхэд хэн Хүрэлсүх болох, допингийн шинжилгээг яаж авах, улсын арслан очиж зодоглолоо гэхэд state liooon гэх үү, япон, швед, солонгос, франц, чехээр яаж дуудах вэ гэх мэт олон асуудал байна.
О.Амгаланбаатар нар допингийн шинжилгээний дараа бөхийн цол олгох санаачилга гаргасан. Цолонд хүрсэн бөхчүүд шинжилгээний хариу иртэл де факто аварга, де факто арслан, де факто заан, де факто харцага, де факто начин байна. Итгэмжлэгдсэн лабораторийн хариу зүгээр гарвал де юре улсын цолтон болох юм байна.
УИХ-ын гишүүд тэмээний уралдаан, хурдан морины унаач хүүхдүүдийг цол, зэрэгтэй болгох хууль санаачлаад байна.
АДМИН







Нийгэм




