Dark Light
Нийгэм | 2025-12-01

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ҮҮ, ЭРЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ҮҮ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Иргэдийн төлөөлөгч биш эрлэгийн төлөөлөгч  Бишээгийн Эрдэнэсүх гэгчийн эхнэр хүүхдээ амлан авч, тамлан зовоосон бузар булай дэлгэгдсээр байна.
Хүчирхийллийг таслан зогсооё гэж сонгуулиар шоуддаг ч хүний охин үрийг, хорь гаруй жил тарчилган зовоож, хамрыг нь хугалдаг, үсийг нь хяргадаг, 10 давхрын тагтнаас чулуудахыг завддаг иргэдийн төлөөлөгч.
Хүлж баглаад ёс бусаар дураа хангаад, зураг авч, бичлэг хийж, олонд тарааж шившиглэнэ гэж сүрдүүлдэг, хээр гадаа шалдалж нүцгэлээд, хамт амьдрахгүй бол ална тална гэж айлгадаг, хадам аавынхаа шүдийг булгалдаг хороон дарга.
Хандах төртэй, хамгаалах хуультай улсын иргэн гэж О.Нарангарав удаа дараа хандсаар байхад нь Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаа нүдээ таглаж, чихээ бөглөсөөр ирсэн.
Том хүү нь багадаа дийлэхгүй болохоор цагдаа дууддаг ч ганц шөнийн бариа нь тавиа болчихдог. Хүү нь том болоод ээжийгээ өмөөрөхөд өрөөндөө зугтаад ордог өөдгүй эр, байрных нь урьдчилгаа мөнгийг авчхаад мурьдаг дарга, ачийгаа орох оронгүй болгодог хогийн өвөө, дийлэхгүй болоод ирэхээрээ хулгайч гэж гүтгэдэг новшийн хүний адаг.
Б.Эрдэнсүхийн араатнаас дор харгислал олонд ил болсны дараа хууль цагдаа сая хөдөлсөн ч бариа нь эргээд тавиа болсон.
О.Нарангарав олон түмнээс аврал эрсний дараа тавиа нь арай гэж бариа болсон. Банканд нэрээр нь зээл авч, хамаг бүхнийг нь барьцаалж, баригдсан хойгуур өөрийнх нь гарын үсэггүй байтал байр, машин зарсан гэж гөрддөг сэжигтэн. 
Ерөнхийлөгчийн явдаг фитнест ганц хоёр таарангуутаа манай ах гэж нэрийг нь барьдаг. Б.Эрдэнэсүхийнхээр бол Цагаан сарын барилдаан үзээд, Ерөнхийлөгч бид нар хамт бөх үзээд гэж солиорох юм байна.
Ингэхэд бодибилдинг тамирчин Б.Угалзцэцэг ариун Тереза эх, гэгээн Мария шиг эгчдээ тавих санал байна. Манай энд эхнэрээсээ салж байгаа нэг ах байгаа юм. Та Б.Эрдэнсүхэд эр эмийн ямар ч холбоогүйгээр тусалсан шиг тусалж үйлчилж өгөөч. Хүүхдийг нь хэд хоног харж, эмнэлэгт аваачиж, тоглоомын төвд тоглуулж, хувцсыг нь хасуулж, гэртээ авч хонож, эхнэрийнх нь эзгүйд эд зүйлийг хөлсөө гаргаж, кардио хийнгээ зөөлцөж өгч туслаач.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00