Dark Light
Нийгэм | 2025-12-01

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
 
Хур тунадас: 12 дугаар сарын 03-нд Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, 05-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12 дугаар сарын 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 03-наас баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 03-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 03-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор -30..-35 градус, бусад хэсгээр -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 
 
03-наас хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор -22..-27 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22