БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2025.12.02 МЯГМАР ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 08:22-17:01
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Уул
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Шийдэм одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 08:22 цагт мандан, 17:01 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН








Нийгэм









