Dark Light
Нийгэм | 2025-12-01

ХУМХ: ӨӨРИЙН АВЬЯАС ЧАДВАРАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТААТАЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Өнөөдөр олон нийтийн дунд байхаас аль болох зайлсхий. Хэрүүл маргаан гарна. Гэхдээ удаан хугацааны харилцааг яаран таслах шийдвэр бүү гарга. Удахгүй та ингэх ноцтой шалтгаан үгүй болохыг ойлгоно гэдгийг од эрхэс зөвлөж байна.
 
Үхэр: Хамт олныг хамарсан үйл ажиллагаа явуулахад сайн. Найз нөхдийнхөө зөвлөгөөг тэвчээртэй сонс. Учир нь тэдний бодол санаа энэ цаг үеийн шаардлагад зохицсон байна. Ухаалаг байвал ажилд тань тус болох зөвлөгөөг олныг хүлээн авна. Од эрхсийн холимог нөлөөг зөв үнэл.
 
Ихэр: Аливаа харилцааг найдвартай, жинхэнэ үнэ цэнтэй эсэх талаар их бодох бололтой. Та хувийн сайн сайхнаа бодох эсвэл бусдад туслах гэсэн хоёр сонголтоос нэгийг нь хийх нөхцөл байдалд орж магадгүй байна. Хувиа хичээсэн үзлээсээ татгалзаж сул дорой нэгнийг хамгаалж сур. Өөрийн доторх жинхэнэ үнэнийг олж харахыг хичээ.
 
Мэлхий: Аливаа муу нөлөөнөөс хол бай. Хүмүүст хэт сайхан сэтгэлээр хандах нь таныг буруугаар ашиглах боломж олгож магадгүй. Шударга байдал болон алдаан дээрээс суралцах нь танд шинэ боломжийг бүрдүүлнэ. Бизнесийн үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх эсвэл мэргэжлийн түвшингээ ахиулах талаар өөрийгөө туршин үзэх хүсэл төрнө.
 
Арслан: Өмнө нь шийдэгдээгүй асуудал үнэт цаг, төвлөрсөн эрч хүчийг тань хороох тул үүнд сэтгэл зүйгээр бэлэн бай. Шинэ ажилд орж байгаа хүмүүс бүх авьяас чадвараа харуулах хэрэгтэй болно. Удаан хугацааны ажлын төлөвлөгөө тийм ч таатай үр дүн авч ирэхгүй бололтой.
 
Охин: Өнөөдөр бичиг баримтад гарын үсэг зурахаас өмнө сайн судал. Хуучны түншүүд эргэн ирнэ. Таны ажил хэрэг, харилцаанд мөргөлдөөн болж байгаа учраас биеэ барьж, хянамгай арга барилтай байхыг анхааруулж байна. Мөн насаар ахимаг эсвэл нийгмийн байр суурь танаас илүү хүнтэй танилцах магадлалтай.
 
Жинлүүр: Орчноо өөрчилж шинэ өөрчлөлт хийх шийдвэр гаргах магадлалтай. Сонирхолтой ажил эхэлж ч магадгүй. Эрч хүчээ бизнесийн амжилт олоход зарцуул. Хойш нь тавьсан ажлуудаа дуусгахыг хичээ. Хүмүүстэй захирангуй байр сууринаас харьцаж байсан бол хамт ажиллагсдынхаа эсэргүүцэлтэй тулгарч магадгүй.
 
Хилэнц: Таны мөрөөдлийг биелүүлэх удаан хүлээлгэсэн төлөвлөгөөнд ахиц гарна. Таны санаа бодлууд амьдралд биелэх боломжтой. Үзэл бодлын зөрүүнээс болж уурлаж маргалдах хэрэггүй. Өөрийн хүрээлэл дотроо дээгүүр байр суурьтай байхыг эрмэлз.
 
Нум: Ихэнх хүмүүс урд нь итгэж чаддаггүй байсан хүмүүсээсээ тусламж дэмжлэг авна. Хэчнээн их ажилтай байсан ч үе үе амсхийх чөлөө гаргаж, өөрийгөө амрааж бай. Заримдаа нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажиглаж дүгнэлт хий. Та эрч хүчээр дүүрэн байх тул гэнэтийн хайр дурлалын асуудал гарч болзошгүй.
 
Матар: Ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй өдөр. Ажлаа нэг бүрчлэн төлөвлө. Төлөвлөгөөгөө биелүүлснээр нөхцөл байдал өөрчлөгдөж, гайхалтай боломж гарна. Гэхдээ гэнэтийн асуудалд бэлэн бай. Өмч хөрөнгийн тал дээр болгоомжтой хянуур ханд.
 
Хумх: Өөрийн авьяас чадвараа хэрэгжүүлэхэд таатай өдөр. Мэргэжлийн хувьд өсөж дэвших боломж гарч ирнэ. Шинэ өөрчлөлт хийсэн хүмүүс азтай байж магадгүй. Хосууд харилцаагаа бат бөх болгохын тулд шинэ содон зүйлсийг хамтдаа туршиж үзэх хэрэгтэй. Ойр дотнын хүн тань тусламж гуйхад бүү татгалзаарай.
 
Загас: Бодлогогүй үйл хөдлөл, болчимгүй үгнээс зайлсхий. Хэрүүл маргаан хүлээж байж болзошгүй. Энэ өдрийг таатай болгох мэдээ ирнэ гэдэгт итгэ. Амьдралд гарах өөрчлөлт дээшээ юу, доошоо юу гэдэг нь танаас хамаарч байна. Өөрийн харилцааны ур чадвараа харуулах сайхан боломжийг бүү алд.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.06 15:00