Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дурангийн эмч Б.Баясгалангаар ахлуулсан баг 2025 оны 11 сарын 20-ны өдөр 11 настай хүүхэд үзгэн балын таг залгисны улмаас баруун уушгины гуурсан хоолойд тээглэсэн байсныг уушгины дурангаар гадагшлуулах ажилбарыг амжилттай хийлээ.
Хүүхдүүд санамсар болгоомжгүй байдлаас болж гаднын биет залгих нь элбэг тохиолддог ба ихэвчлэн ходоод руу ордог байна. Ховор тохиолдолд амьсгалын замд орж цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойд тээглэж хүүхэд амьсгалын дутагдалд орж эндэх эрсдэлтэй байдаг.
Иймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэх шаардлагатайг БОЭТ-ийн зүгээс анхааруулж байна.
АДМИН








Нийгэм








