Dark Light
Нийгэм | 2025-12-02

СТАНДАРТЫН ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ ЗАХИАЛГАТ СУРГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас Стандарт хэмжил зүйн газартай хамтран Стандартын шинжээчийн эрх олгох захиалгат сургалтыг эхлүүллээ. Тус сургалт 2026 онд үргэлжилнэ.
Өнөөдөр стандартын шинжээч бэлтгэх сургалтад агентлаг, 21 аймаг, 9 дүүргийн асуудал хариуцсан мэргэжилтэн, удирдах ажилтнууд шинжээчийн эрх олгох сургалтад хамрагдаж байна. 
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар нь хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасанчлан хүүхдүүд чөлөөт цагаараа зуслан сувилалд амрах, хөгжих эрхээ эдлэхэд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулах замаар хөгжлийг дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг. 
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг Хүүхэд хөгжил, хамгааллын техникийн хороогоор шинэчлэн баталсан. 
Энэхүү стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн зуслангийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, үйлчилгээний явц, чанарт хяналт тавих, үнэлэх, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна. 
2025 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 71 зуслан бүртгэлтэйгээс 56 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулсан. 
Тухайн жилд үйл ажиллагаа явуулахаас өмнө Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас үйл ажиллагаа эхлүүлэх дүгнэлт гаргуулахаар шинэчлэн батлагдсан стандартад тусгагдсан.

Эх сурвалж | Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31