Онлайн покер ажиллуулж байсан иргээд ял оноож, 2 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ. Тодруулбал: Гар утасны покер апп ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж, хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Дээрх гэмт хэргийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222, Japan town хотхонуудад байр түрээслэн үйлдэж байсныг газар дээр нь илрүүлэн, цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилсан. Энэхүү гэмт хэргийн гол зохион байгуулагч гэх иргэн Г-д 3 жил 4 сарын хорих ял оноож, 2.1 тэрбум төгрөгийг хурааж улсын орлого болгох, бусад хэргийн холбогдогчид 1.6-2.6 жилийн хорих ял оноож 7-60 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор худалдан авсан Прадо 150 маркийн автомашин, мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан компьютерууд, 10 ширхэг гар утас зэргийг улсын орлого болгохоор болсон байна. Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр үнэлгээ бүхий орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож ийнхүү хуульд заасан хариуцлагыг хүлээлгэжээ.
Мөрийтэй тоглоом болон төлбөрт тааврын үйл ажиллагаатай холбоотой хуулийн шинэ заалт хуулийн өөрчлөлт энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм









