БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2025.12.03 ЛХАГВА ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НЭГ ЦАГААН УЛААН МОРЬ ӨДӨР
- Үс засуулбал: Жаргал ирнэ
- Наран ургах, шингэх: 08:23-17:01
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Мунхрахуй
- Суудал: Мод
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 08:23 цагт мандан, 17:01 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
АДМИН







Нийгэм









