Dark Light
Нийгэм | 2025-12-02

ХИЛЭНЦ: ТҮНШҮҮДЭЭСЭЭ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ АВНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таагүй хүмүүсийн сөрөг үйлдлээс зайлсхийх хамгийн зөв арга замыг сонгоход амаргүй байх болно. Шударга бөгөөд тэсвэртэй байж, хүндрэл бэрхшээлийг дав. Харилцан ашигтай байж чадах ажлын гэрээ ойрын үед хийж магадгүй. Чөлөөт цагаараа өөртэйгөө адил санаа бодолтой хүмүүстэй урам зориг өгөх яриа өрнүүл.
 
Үхэр: Хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлэх юм бол ажил хэргийн түншлэл идэвхжинэ. Ганц бие хүмүүст сайхан учрал тохионо. Эелдэг дотно харилцаатай байвал сайн ханьтай учирна. Хайрт хүнийхээ төлөө бүхнийг хий. Амьдралд өгч байж хариуг нь амсана.
 
Ихэр: Томоохон төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүчирхэг ивээн тэтгэгчид тусална. Тусламж гуйхаас бүү санаа зов. Албан ажил дээр өөрийн сайн талуудаа харуулах боломж гарна. Нийгмийн байр сууриа дээшлүүлэх асуудал тавигдана.
 
Мэлхий: Өдөр тутмын ядаргаатай үйл ажиллагаа ч төвөггүйгээр үргэлжлэх ба аз жаргалтай чиг хандлага давамгайлж байна. Бодож төлөвлөснөөс илүүг хийж бүтээж чадна. Од эрхсийн нөлөөгөөр сурах хүсэл эрмэлзэл ихсэх болно. Зарим хүмүүсийг бүтэлгүй хайр хүлээж байна. Энэ удаа хөндлөнгөөс оролцогч хэн нэгэн танд их тус болно.
 
Арслан: Хэрүүл маргааныг лавшруулахгүйн тулд хамаатнууд, дотнын хүнийхээ үгийг сонс. Хайртай хүнтэйгээ ойлголцох, зарим үед буруугүй ч бууж өгөх хэрэгтэй болно. Мэргэжлийн болон хайр дурлалын тал дээр онцгой амжилт горьдох хэрэггүй.
 
Охин: Эрүүл амьдрахын тулд энгийн дүрмийг л хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хоолны дэглэмээ дахин нэг эргэж хар. Сайн унтаж амар, хэрэгтэй дасгал хөдөлгөөн хий. Эргэлзээ ихтэй, сонголт хийхэд төвөгтэй бол түр хойшлуул. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд хүссэн үр дүнг танд авчрах болно.
 
Жинлүүр: Дотоод эрх чөлөөгөө батжуулж, амьдралын тэнцвэрээ хадгалахад сайн үе. Төр нийгмийн болон шинжлэх ухааны өөрчлөлтийг сонирхож магадгүй. Уран зөгнөл, хийсвэр төсөөлөл таныг гэнэтийн дүгнэлтэд хүргэнэ. Хүмүүстэй харьцахдаа илэн далангүй байдал бүү харуулаарай.
 
Хилэнц: Түншүүдээсээ санхүүгийн дэмжлэг авна. Зээл авахад таатай. Танд санаа тавьж буй ч сайн танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжил. Сэтгэл санаа тогтворгүй байна. Бусдын үгэнд автах магадлалтай. Өнөөдөр буруу хүмүүст тохирох хариуг нь зөв барьж чадахгүй бололтой.
 
Нум: Олон үйл явдал өрнөнө. Энэ нь таны төлөвлөгөөг өөрчилнө. Яарч сандралгүй гэхдээ түргэн шуурхай хөдөл. Хамгийн гол нь эргэж бүү хар. Орлогын шинэ эх үүсвэрүүдтэй болно. Шагнал урамшуулал, давхар ажил, цалингийн нэмэгдэл гэх мэт байх бололтой.
 
Матар: Чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтран ажиллах нь үүрэг хариуцлагаас илүү хөгжилтэй байна. Санхүүгийн байдалд анхаарч ажил хэрэгч гэрээ хэлэлцээр хийхийг бодох хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн ажлын өндөр чадвар нь хамтран ажиллагсдын гайхлыг төрүүлнэ.
 
Хумх: Шинэ санааг зоригтой хэрэгжүүлснээр нэр хүнд олно. Гэхдээ хэт түрэмгий, голлох байр суурь эзлэх гэсэн хүслээ хязгаарла. Өнөөдөр хувь заяаны гэнэтийн бэлэг хүлээгээд хэрэггүй. Гэхдээ урьдын хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн, шагналыг авч болзошгүй.
 
Загас: Аливаа асуудлыг шийдэх ойрын үр дүн сайн байх боловч хожим гарах нөлөө нь тааруу ч байж мэднэ. Хэт бүү яар. Эргэн тойрныхныгоо ч бүү яаруул. Шийдвэрээ сайн бодож байж гаргавал хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно. Ажлын үр дүн ч сайн гарна. Том гэрээ хийх боломж гарна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31