Dark Light
Нийгэм | 2025-12-02

ӨВЛИЙН ИДЭШ-2025: ҮХРИЙН МАХ 1 КГ НЬ 14.000 ТӨГРӨГ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image

Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж буй “Өвлийн идэш-2025” үзэсгэлэн худалдаанд орон нутгийн малчид, үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор танилцуулж, худалдаалж байна.

Завхан аймгаас ирсэн сарлагийн ааруул төрөл, хийцээсээ хамааран 35–45 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байгаа бөгөөд хамгийн багадаа 35 мянга, хамгийн ихдээ 45 мянган төгрөгийн үнэтэй байна. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын тайгын бүсээс түүсэн эмийн ургамлууд мөн олон нэр төрөлтэйгээр худалдаанд тавигдсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Идэр сумаас нийлүүлж буй махны үнэ тогтвортой байгаа ба үхрийн мах 1 кг нь 14 мянга, хонины мах 1 кг нь 12 мянган төгрөгөөр худалдаалж байна. Үүнтэй адил Дорнод аймгаас авч ирсэн хонины мах 1 кг нь 12 мянга, үхрийн мах 1 кг нь 14 мянгаар худалдаалж байна.

Баянхонгор аймгийн Богд сумаас ирсэн бүтээгдэхүүнүүдээс шоколадтай ааруул 35 мянга, шар тос 35 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд үүнээс гадна 30 гаруй нэр төрлийн цагаан идээ худалдаалагдаж байна. “Өвлийн идэш-2025” үзэсгэлэн худалдаа иргэдэд аймаг нутгийн онцлог бүтээгдэхүүнүүдийг нэг дороос сонгон авах боломжийг бүрдүүлж, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний ханшийг тогтворжуулахад хувь нэмэр болж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулагдсан бөгөөд "Өвлийн идэш-2025" өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31