Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр (International Day of Persons with Disabilities) жил бүрийн арван хоёрдугаар сарын 3-нд тэмдэглэгддэг. Энэ өдөр НҮБ-ын санаачилгаар 1992 онд албан ёсоор батлагдсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгэмд тэгш оролцоог нь хангах зорилготой юм. Энэ жил тус өдрийг "Нийгмийн дэвшлийг ахиулахын төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоот нийгмийг төлөвшүүлье” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр юм.
Нийгэм | 2025-12-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








