Монголын Ноос Ноолуурын Холбоо (MWCA) болон Итали улсын хөгжлийн санхүүгийн байгууллага болох Cassa Depositi e Prestiti (CDP) нар 2025 оны 12 сарын 02-нд Монгол Италийн Бизнес форумын үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ санамж бичгийн зорилго нь хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ялангуяа ноос, ноолуурын салбар, текстилийн тоног төхөөрөмж, ЖДҮ-ийн хөгжил, хөрөнгө оруулалт болон экспортын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Талууд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын боломжийг судлах, мэдээлэл солилцох, бизнесийн арга хэмжээ зохион байгуулах, технологи ба стандартын чиглэлээр туршлага хуваалцах зэрэгт хамтран ажиллана.
АДМИН







Нийгэм









