2025 оны 12-р сарын 02-ны 08 цагаас 12-р сарын 03-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 26.0 см, Бугантад 24.0 см, Увсын Хяргаст 23.0 см, Сэлэнгийн Орхонд 22.0 см, Увсын Мачлин, Сэлэнгийн Баянгол, Булганы Гурванбулаг, Хангал, Рашаант, Дархан-Уулын Шарын-гол, Төв аймгийн Цээлд 20.0-21.0 см, Завханы Тэс, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хушаат, Төв аймгийн Жаргалант, Баянчандмань, Өндөрширээт, Заамар, Дархан-Уулын Орхонд 16.0-19.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн бэлчир орчмоор 0-0.5 мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар хүйтний эрч хадгалагдаж Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -24…-30 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -17…-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -2...-9 градус, бусад нутгаар -10…-16 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9…-16 градус, бусад нутгаар -18...-26 градус хүйтэн хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр -19…-21 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -34 градус, бусад хэсгээр -24…-26 градус хүйтэн хоносон байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм









