Dark Light
Нийгэм | 2025-12-03

ГАМШГААС ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлээс энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас холбогдох 52 стандартыг батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран зам засварын ажил эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, удирдах албан тушаалтанд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт хандлага, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийн талаар сургалт зохион байгуулж, санал солилцсон. Мөн НЗДТГ, НЗХГ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах төрийн бус байгууллага хамтран явган хүний зам засварын ажлын явцтай танилцлаа.

Дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шилдэг салбар зөвлөлийг шалгаруулах зорилгоор ажлын хэсэг аравдугаар сарын 29-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 20-ны өдрүүдэд дүүргүүдэд ажиллалаа. 

Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй, хүртээмжтэй арга хэмжээг зохион байгуулсан. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй 470 иргэнийг хамруулж, 15 удаа сургалт зохион байгуулсан. Нийслэлийн ЕБ-ын 29 дүгээр тусгай сургуулийн 20 сурагч, 73 багш, онцгой байдлын байгууллагын 57 алба хаагчийг хамруулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохируулсан харилцаа, тээвэрлэлт, эрэн хайх ажиллагааны практик дадлага, дохионы хэл болон төрөл бүрийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах арга зүйг сургалтаар олгосон. Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан ажлууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гамшгийн үед хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх, цэцэрлэг сургуульд аюулгүй орчныг бүрдүүлэхэд бодит үр дүн гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31