Dark Light
Нийгэм | 2025-12-03

ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмэгдүүлсэн. Монгол Улсын Засгийн газар болон Төв банкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн. Ийнхүү, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Гадаад валютын улсын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31