Dark Light
Нийгэм | 2025-12-03

ХУМХ: ӨНӨӨДӨР БҮХ ЗҮЙЛ ТАНЫ ГАРТ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гүтгэлэг нэмэгдэж, нэр хүндэд халдах оролдлого гарна. Үнэн зөвийн талд шаргуу тэмцсэн таны зүтгэл зохих ёсоор үнэлэгдэнэ. Хувийн амьдралд ч аар саар хэл ам их байна. Маргаан зөрчил, өдөөн хатгалгаас хол байхгүй бол эргэн тойрныхонтойгоо муудалцана.
 
Үхэр: Од эрхсийн тохиол танд шинэ нөөц бололцоог нээж өгнө. Өөрчлөлтөд хэрхэн дасан зохицохыг олж мэднэ. Гүйлгээ ухаантай, тавьсан зорилготой, сэтгэлийн тэнхээтэй хүмүүс амжилттай байна. Харилцаанд илүү нээлттэй байж, аливаа зүйлсийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлж харуул. Атаархал эсвэл хардалтын улмаас таны эсрэг явуулга бий болно.
 
Ихэр: Өнөөдөр мөнгө санхүүгийн ирээдүйн зорилгодоо хүрэхээр хийх үйл ажиллагаа одоогийн байдлаас нэг алхам урагшлах боломж олгоно. Ажил төрлөө хичээнгүйлэн хийвэл танд ямар нэгэн ашиг өгөх болно. Харин хулчийж татгалзвал зайлшгүй хожигдоно.
 
Мэлхий: Үзэл бодлынхоо зөв эсэхэд итгэлгүй байвал бусдаас хамааралтай байхад хүрнэ. Хувийн амьдралд бүтэлгүй дурлал сэтгэлийн хямралд хүргэж болзошгүй. Сэтгэл санааны байдлаас болж биеийн эрүүл мэнд ч хямарч болзошгүй байна. Биеийн хүчний ажил хийх үед анхааралтай байхыг од эрхэс зөвлөж байна.
 
Арслан: Мэргэжлийн хүрээнд мэдлэг ур чадвар болон судалгаатай үйл ажиллагаа нь танд материаллаг урамшуулал авчирна. Цалин хөлс хангалттай ажилтай болно. Хөрөнгө санхүүгийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай байна. Өнөөдөр багагүй орлого орж ирнэ. Гэвч та хэрэгтэй хэрэггүй юм худалдан авах магадлалтайг анхаар.
 
Охин: Ямар ч ажил хийсэн танд хялбар, тааламжтай санагдана. Нэг хэвд баригдаагүй бүтээлч сэтгэлгээг ажил хэрэгтээ ашиглавал илүү үр дүнд хүрнэ. Өнөөдөр зарим хувийн чанартай яриа хэлэлцээрт тохиромжтой байна. Уран бүтээлч хүмүүс олныг хамарсан арга хэмжээнд амжилттай оролцоно.
 
Жинлүүр: Хий хардлага, шийдэмгий бус байдал эргэлзээ авчирна. Хуучин ажлаа дуусгаж түүндээ үнэлэлт, дүгнэлт өгөх нь харьцангуй тайван байх боломж өгнө. Та ирээдүйн үйл ажиллагааныхаа үндэс суурийг амжилттай тавих боломжтой болно. Өмнөх үр дүнгээ өгсөн ажлууд цаашид амжилтаа бататгах шаардлагатайг анхааруулж байна.
 
Хилэнц: Санхүүгийн байдал тогтвортой болох үйл ажиллагаа болно. Энэ үед шинэ байр авах эсвэл чухал ажлыг дуусгах сайхан нөхцөл боломж гарна. Хэт өндөрлөг рүү бүү тэмүүл. Мөнгөний асуудал дээр хянамгай бай. Ажлаа ердийн хэв маягаас өөрөөр, зарим зүйлийг өөрчлөн хий. Илүү ихийг хийж бүтээхэд бэлэн бай.
 
Нум: Эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралд сайнаар нөлөөлөх зүйлийг чадахаараа хий. Та хүмүүстэй харилцан хүндэтгэлтэй хамтран ажилласан тохиолдолд л ажил мэргэжлийн хувьд өсөж хөгжинө. Мөн санхүүгийн байдал ч дээрдэнэ. Энэ үед хувийн сонирхлоор оролддог зүйлээсээ орлого олох магадлалтай. Уран бүтээлч хүмүүс туурвисан бүтээлээ дажгүй ашигтай худалдах магадлалтай.
 
Матар: Энэ өдөр хэт идэвх зүтгэл гаргах, бусдад уруу татагдахаас зайлсхий. Хэт сэтгэлийн хөөрлөө барь. Хамтрагч нарын харьцаа муудаж, олон саад дагуулж магадгүй. Хичээл зүтгэл гаргалгүйгээр хүнд асуудлыг шийдэх боломжгүй. Амжилтаа хадгалахын тулд харилцаагаа сайжруул.
 
Хумх: Өнөөдөр бүх зүйл таны гарт байна. Өмнөх хуримтлуулсан туршлагаа ашиглах шаардлагатай бөгөөд алдаа гарах магадлалыг урьдчилан тооцоол. Тэвчээргүй байдлаасаа болж эвгүй байдалд орж магадгүй. Зарим ур чадвар дутаж байгааг мэдэрнэ. Шууд том амжилтад хүрэхгүйг та ойлгох хэрэгтэй.
 
Загас: Хорон муу санаатнуудын явуулгаас болж удирдах шатны байгууллагатай зөрчилд орох магадлалтай. Од эрхсийн дохиог зөв тайлж чадвал ноцтой асуудлуудаас зайлсхийж чадна. Боломжтой бол олон нийтийн үйл ажиллагаа, сайн үйлсийн аяныг дэмжээрэй. Энэ үед хийсэн буян танд өгөөжөө өгөх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31