Dark Light
Нийгэм | 2025-12-03

ШИНГЭН ТӨЛӨВТ ОРУУЛСАН МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газар баялгийн хулгай, авлига, хар тамхи зэрэг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүдтэй хийж буй тэмцлийг эрчимжүүлэх зорилго бүхий Тусгай ажлын хэсэг байгуулснаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тусгай ажиллагаа идэвхжиж, хэд хэдэн томоохон хэргүүдийг илрүүлээд байна.
Хууль хяналтын байгууллагууд энэ сар гарснаас хойших гурван хоногт их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хоёр ч тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал: С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг этгээд 12-р сарын 01-ний өдөр метамфетамин хэмээх мансууруулах бодисыг шингэн төлөвт оруулж, хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ нь “шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис илрүүлсэн анхны тохиолдол гэж бүртгэгджээ.
Мөн улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт 12-р сарын 03-ны өдөр БНСУ-аас ирсэн илгээмжээр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хил давуулахаар завдсаныг таслан зогсоожээ. ТЕГ, ЦЕГ, ГЕГ-ын хамтарсан "Суваг-2" арга хэмжээний хүрээнд уг хэргийг илрүүлсэн байна. Тус ачааг иргэн Л нь электрон тамхины шингэн гэж мэдүүлсэн байжээ. Түргэвчилсэн шинжилгээгээр 5 ширхэг хуванцар савтай 1 литр орчим шингэн нь сэтгэцэд нөлөөт бодис болох нь батлагдсан байна.
Сүүлийн үед гэмт хэрэгтнүүд сав баглаа боодол өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн төлөвт оруулах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг нуун далдлах болжээ. Тийм учраас хил гаалийн бүсээр зорчихдоо бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг тагнуулын байгууллага анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31