Dark Light
Нийгэм | 2025-12-03

“ХИРСИЙН ЭВЭР”-ИЙГ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАМНУУЛАН НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн хар зах зээлд хамгийн өндөр үнэтэй хууль бус барааны нэг болох хирсийн эврийг хил дамнуулан нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал: Монгол улсын иргэн Ж, А, Д нарын бүлэг этгээдүүд нь зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын жагсаалтад орсон хирсийн 3 ширхэг хөрөөдсөн эврийг Франц улсаас олон улсын шуудангаар авч Монгол улсаар дамжуулан  Хятад улс руу хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. Хирсийн эвэр нь дэлхийн хар зах зээлийн өндөр үнэтэй хууль бус барааны нэг бөгөөд кг нь 90.000 доллар буюу 830 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг. Уг хууль бус үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31