Dark Light
Нийгэм | 2025-12-04

ТОМУУГИЙН ТАРХАЛТ ТОГТВОРТОЙ БУУРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна. Улсын хэмжээнд:
Амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 3% буурч 15% болсон. Хүүхдийн эмнэлэгт хэвтэгсдийн тоо 7.5% буурсан (АЗЦХХ шалтгаантай). Яаралтай тусламжид үзүүлсэн тохиолдол 24.7% буурсан байна. Нийслэлд 
Амбулаторийн томуу, томуу төст өвчин 2% буурсан бол хүүхдийн тасагт хэвтсэн АЗЦХХ шалтгаантай хүүхэд 9.5%, яаралтай тусламжид үзүүлсэн хүүхэд 19.8%, эрчимт эмчилгээнд хэвтэгсдийн тоо 4.4% буурсан байна. 
Орон нутагт:
Амбулаторийн томуу, томуу төст өвчин 3%, хүүхдийн тасагт хэвтсэн АЗЦХХ шалтгаантай хүүхэд 4.1%, яаралтай тусламжид үзүүлсэн тохиолдол 31.3%, эрчимт эмчилгээнд хэвтсэн хүүхэд 84.8% буурсан үзүүлэлттэй байна.
Томуу, томуу төст өвчний тархалтын үзүүлэлтүүд буурч байгаа ч “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байгааг ХӨСҮТ онцоллоо.
Сургууль, цэцэрлэгийн хичээлийг цахимд шилжүүлэх цаашдын арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Боловсролын яамнаас авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж | Боловсролын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22