Dark Light
Нийгэм | 2025-12-04

ЗУЛЫН 25-НЫ ИХ ДҮЙЧИН ӨДӨР ЭНЭ САРЫН 14- НД ТОХИОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.
Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтөлбөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж
Энэ өдөр шашин шүтэх эс шүтэхээс үл хамааран бид дор бүрнээ яавал энэ болон эцэс хойчид тустай түүнчлэн бусдад тустай өдрийг өнгөрүүлж болохоор байна улам хичээе. 
Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй зовлон муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай гэж бодож тэр бүгдэд жаахан ч гэсэн тус болж хувь нэмрээ оруулах юм сан гэж Богд Зонхова тэргүүтэн бусдын төлөө агуу үйлс зохиосон тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно. 
Та энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясаж, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31