Dark Light
Нийгэм | 2025-12-04

ГАРЦААР ГАРЧ БАЙСАН ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагад энэ оны арваноёрдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Лексус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна. 
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж,  анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31