Dark Light
Нийгэм | 2025-12-04

О.АЛТАНГЭРЭЛ: ЯМАР СЭТГЭЛ НЬ ӨВДДӨГГҮЙ ЮМ БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image
Малчид түлш, шатахууны хомсдолд орж, өвөлжилт хүндэрч байхад холбогдох сайд нар хуралдаа суухгүй, асуудлыг тоохгүй байна хэмээн УИХ-ын гишүүн О.Алтангэрэл шүүмжиллээ.
 
Тэрээр, “Малчны асуудал яриад байхад Хөдөө аж ахуйн сайд нь хаачив. Би нэг тоо уншиж өгье. Дорноговь 20, Баянхонгор 21, Булган 22, Сүхбаатар 23, Хэнтий 26, Завхан 30 ямар учиртай тоо хэлээд байна би. Энэ тоо аймгуудын шөнөдөө хонож байгаа хүйтний хэмжээ. Малчны асуудал яриад байхад Хөдөө аж ахуйн сайд нь ч байхгүй. Уул уурхайн сайд нь ч байхгүй. Хөдөөгүүр түлээ, түлш олдохгүй байна. Энд сайхан сайхан юм яриад суугаад байдаг. Дизель түлш олдохгүй байна. Малчдын портер, бонгоны гол тэжээл, дизель түлш нь байхгүй байна. Өвс тэжээлээ татаж чадахгүй байна. Хоол хүнсээ татаж чадахгүй байна. Амралтын өдөр хүүхдүүдээ дотуур байрнаас нь аваад 2 хонуулчхаж чадахгүй байна. АИ-92 ч гэсэн тасарчихлаа. Улаанбаатар хотод оочир, дугаар үүсээд эхэлчихлээ. Суманд нэг литр 92 бензиний үнэ шагийн үнэд орчихсон олдохгүй байдалтай байна. Малчидтай холбоотой хуулийн санал оруулахаар байнгын хороо буцаачихсан. Сайд нь ч байхгүй. Ямар сэтгэл нь өвддөггүй юм бэ? Хээр гадаа отроор явж байгаа нимгэн нойтон гэртэй түлээ, түлшгүй малчид ядарч байгаа. Сүхбаатарын талбайд ирээд жагсахгүй болохоор нь дээрэлхэж боож байгаа юм уу? Малчны амьдрал хүнд байна. Тэгээд асуудлыг нь ярих болохоор сайд нь байхгүй. Малчдаа түлш бензинээр таслах гэж байгаа бол эртхэн хэлээрэй. Ердийн хөсөгтөө бэлдье. Тэрэгний шар, жингийн тэмээг чинь урьдаас сургаж бэлддэг юм. Бензин олдохгүй бол машин, тэргээ больё. Энэ асуудлыг тоож байгаа ч хүн алга. Ярьж байгаа ч хүн алга. Малын индексэжсэн даатгалтай холбоотой холбоотой зүйл ярья гэхээр хариуцсан хүн нь алга байна. Тийм учраас энэ хуультай холбоотой асуулт алга” гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31