Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул бусад удирдлагуудын хамт Азийн хөгжлийн Банкны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цолмон, Санхүүгийн газрын Дижитал, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Амит Тэндүлкар, Жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Даваасүрэн болон бусад холбогдох төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсад Эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх нь” төслийн талаар ярилцлаа.
Эмэгтэйчүүдийн дунд ногоон болон цахим бизнес эрхлэлтийг дэмжих тогтолцоо бий болгох нь төслийн үндсэн зорилгын нэг юм.
Энэ хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэвтрүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн И жоб платформыг өргөжүүлж, хөгжүүлэх, ногоон болон цахим ур чадвар олгох цахим сургалтын модуль нэвтрүүлэх бөгөөд хамтын ажиллагааны талаар талууд мэдээлэл солилцсон.
Чатбот ашиглах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй веб контентын функцүүдтэй төрөл бүрийн бизнесийн ур чадвар мэдлэг олгох цахим сургалт, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой үндэсний хэмжээний цахим үйлчилгээний платформыг бий болгохоор төслийн үзэл баримтлалд туссан байна.
АДМИН








Нийгэм








